MStars Hub-ийн анхны төгсөгчдийн нэг “АРТУМ” хөрөнгө оруулалт авлаа

MStars Hub-ийн анхны төгсөгчдийн нэг, барилгын салбарын хүний нөөц, захиалагч нарыг холбосон  “Артум” стартап нь  мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Аствишн”  компаниас хөрөнгө оруулалт авлаа.

Тус хөрөнгө оруулалтыг авснаар “Артум”-ын систем хөгжүүлэлт дараагийн шатандаа гарч, дагаад Монголын барилгын салбар дахь дижитал шилжилт эрчимжин, хэрэглэгчдэд тулгамддаг олон асуудал шийдэгдэх боломжтой юм.

“Артум” компанийн үүсгэн байгуулагч Д.Санжсүрэн: “Бид байгуулагдсан цагаасаа хойш барилгын захиалагч болон гүйцэтгэгч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж, энэ салбартаа танигдан, олон тооны ажлыг амжилттай гүйцэтгээд байна. “Аствишн” компаниас хөрөнгө оруулалт авснаар өөрсдийн технологийг хэрэглэгч төвтэй, боловсронгуй аппликейшн болгон хөгжүүлж, барилгын салбарыг илүү бүтээмжтэй, илүү хялбар болгох юм.”

“Аствишн” компанийн үүсгэн байгуулагч, CEO О.Энхмөнх: “Айл өрх, албан байгууллагын анхдагч хэрэгцээнүүдийн нэг болсон барилгын үйлчилгээний салбарт цахим шилжилт хийх шаардлага тулгараад байгаа. Энэ асуудлыг шийдэхээр зорьж яваа, өсөх ирээдүйтэй энтрепренер залуусын алсын хараанд нэгдээд, хамтран ажиллахаар шийдсэн гэж хэлж болно.”

Ийнхүү MStars Hub-ийн тавдах стартап хөрөнгө оруулалт авснаар, анхны 11 төгсөгчийн 50-иас илүү хувь нь хөрөнгө оруулалт авч чадлаа. “MStars Hub нь энжел болон VC гэх мэт бүх төрлийн хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажилладаг бөгөөд цаашид хүрээгээ улам тэлсээр байх болно” хэмээн MStars Hub-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц хэллээ.

 

# Startup
Стартапуудад олгох хөрөнгө оруулалтын төрлүүдГайхалтай санаанаас агуу руу хөтлөх хөшүүрэг нь стартапын хувьд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт байдаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын төрлүүд хэрхэн ажилладаг, юугаараа хоорондоо ялгаатай талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Pre Seed Funding                                                […]
Стартапын бүтэлгүйтлийн 7 шалтгаанХатуу боловч чухам үнэнийг өгүүлэхэд “Цахиурын хөндий”-д үүсэн байгуулагдсан 10 стартапын 9 нь бүтэлгүйтэж уналтад ордог байна.  Шалтгааныг нь тодруулахаар ажилласан судлаачдын багийнхан дампуурлын шалтгаан нь хэзээ ч ганцхан асуудлаас үүдэн гардаггүй, хэд хэд хүчин зүйлс хавсран нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ингээд топ шалтгаануудыг олж илрүүлцгээе. Зах зээлийн эрэлт байхгүй Стартапуудын бүтэлгүйтлийн шалтгааны 40 хувь нь […]
Энтрепренер хүн бүрийн үзэх ёстой цувралуудТа өөрийн бизнесээ эхлүүлэх, амжилттай удирдах талаар олон ном уншиж, подкаст сонссон ч байж болох ч доорх олон ангит кинонууд “аяллаа” үргэлжлүүлэхэд тань гарын авлага болох болно.  Сүүлийн жилүүдэд стартап, энтрепренершипийн эргэн тойронд олон алдартай телевизийн бүтээл төрсөн ч, Монголын залуу бизнес эрхлэгчдэд илүү тохирох цувралуудыг толилуулж байна. “Start-Uр” Солонгосын “Start-Uр” цуврал нь гарсан даруйдаа […]