“MStars Hub”-д сонгогдсон стартапууд олон улсын “GAN”-ийн сүлжээнд нэгдэнэ

Монголын стартапуудын амжилтанд хүрэх замыг товчлох зорилготойгоор байгуулагдсан “MStars Hub” нь олон улсын  “GAN” нэгдлийн албан ёсны гишүүн юм. Ингэснээр “MStars Hub” нь сонгогдсон стартапуудыг хурдасгуур хөтөлбөртөө хамруулан, дотоодын болон гадаадын 7000 гаруй шилдэг менторуудын тусламжтайгаар бизнесийг нь чиглүүлж, үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгцээтэй хөнгөлөлт, үйлчилгээний эрхүүдийг олгох юм. Үүгээр зогсохгүй стартапуудаа дэлхийн 120 хотод түр оффисоор хангах боломжтой боллоо.

Өнөөдрийн уулзалтаар “GAN” нэгдлийн зүгээс Монголын стартапууд олон улсын сүлжээнд нэвтэрч, бизнесийнхээ өсөлтөд шаардлагатай хөнгөлөлт, эрхүүдийг авах болсонд таатай байна гэдгээ илэрхийллээ.

Мөн нэмээд “MStars Hub”-ийн зүгээс М-Си-Эс групп болон бусад түнш байгууллагуудын үйлчилгээний эрх, хөнгөлөлтүүдийг сонгогдсон стартап бүртээ олгох болно.

 

# Hub
Танай стартап хурдасгуур хөтөлбөрт элсэх ёстойг илтгэх 5 шинжХурдасгуур хөтөлбөрт элсэх нь стартапуудын хувьд бизнесээ өргөжүүлэх хамгийн дөт арга зам юм. Цор ганцаараа урагшилж яваа компаниудыг бодвол хурдасгуур хөтөлбөрөөс бойжиж гарсан стартапууд хамаагүй түрүүлж алхдаг. Хэрэв та хурдасгуур хөтөлбөрт элсэх эсэхээ шийдээгүй амжаагүй бол энэ нийтлэлийг дуустал нь уншаарай. Та цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулахад бэлэн байх Хурдасгуур хөтөлбөрүүд ихэвчлэн 3-5 сарын хугацаанд […]
Бид утга учиртай, урт удаан бизнесийн харилцааг эрхэмлэдэгM-Stars Hub нь MCS Ventures байгууллагын дэмжлэгтэй, GAN нийгэмлэгийн албан ёсны гишүүн юм. Тиймээс таныг дотоодын болон дэлхийн шилдэг бизнесүүд болон стартапуудтай хамтран ажиллах замыг тань бид товчилно.
Хоёрдахь хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байнаТанд олон хүний асуудлыг шийдсэн, зах зээлд “тэсрэлт” хийх стартапын санаа бий уу? Тухайн санаагаа бодит болгож, амжилттай стартапыг эхлүүлмээр байвч зориг дутаж, учрах эрсдэлээс айсаар л явна уу? Тэгвэл Монголын стартапуудын амжилтыг хурдасгаж, учрах эрсдэлээс нь хамтдаа үүрэлцэх MStars Hub-ийн хоёр дахь элсэлт явагдаж байгааг дуулгая! MStars Hub нь Олон улсын GAN нэгдлийн албан […]