Энтрепренер хүн бүрийн үзэх ёстой цувралууд

Та өөрийн бизнесээ эхлүүлэх, амжилттай удирдах талаар олон ном уншиж, подкаст сонссон ч байж болох ч доорх олон ангит кинонууд “аяллаа” үргэлжлүүлэхэд тань гарын авлага болох болно.  Сүүлийн жилүүдэд стартап, энтрепренершипийн эргэн тойронд олон алдартай телевизийн бүтээл төрсөн ч, Монголын залуу бизнес эрхлэгчдэд илүү тохирох цувралуудыг толилуулж байна.

  1. “Start-Uр”

Солонгосын “Start-Uр” цуврал нь гарсан даруйдаа “хит” болж, барууны стартапын ертөнцийг гайхашруулсан юм. Тус цувралд стартапын хурдасгуур хөтөлбөр, венчур сан, энжел хөрөнгө оруулагчид болон технологийн стартапыг амжилтад хүргэх үүсгэн байгуулагчдын тухай энийн ойлгомжтой боловч яг байгаагаар нь харуулж чаджээ.

Тус цувралын 16 анги тус бүр нь танд нэг хичээл болох бөгөөд хүн бүр гүйцэтгэх захирал болж чаддаггүйг, ментор хүн хэрхэн тусалж чадахыг, үүсгэн байгуулагчдын мөрөөдөл яаж алсын харааг тодорхойлж буйг эндээс үзээрэй. Мэдээж залуусын хайр сэтгэлгүйгээр Солонгос олон ангит киног төсөөлж болохгүй шүү.

  1. “Silicon Valley”

Технологийн стартап эхлүүлж байгаа бол гарцаагүй таны үзэх ёстой цувралын нэг.  Дэлхийн номер 1 стартапын экосистем болох Цахиурын хөндийтэй танилцаж, тэнд амьд үлдэхээр тэмцэж буй програмист, код хөгжүүлэгчдийн амьдралыг бодитоор мэдрэх болно. Гэхдээ инээд хөөртэй, хөгжилтэйгээр …

Уг цувралыг үзсэнээр та сайн санааг ашигтай бизнес болгон хувиргах, хэлэлцээ хийх ур чадвар эзэмших нь хэчнээн чухал болох мөн түүнчлэн дэмжлэг үзүүлэх сүлжээнд нэгдэх нь ямар чухал гэдгийг ухаарах болно.

  1. “StartUр”

“StartUp” бол асар их шунал болон шинэ крипто валютын ачаар нийт хоорондоо салшгүй холбоотой болсон дөрвөн хүний түүхийг өгүүлдэг. Иззи Моралес хэмээх залуу GenCoin криптовалютыг өөрчлөхийг хүссэн ч хөрөнгө оруулагчаас бохир мөнгө авснаар бүх ээдрээ эхэлдэг.

“StartUр” цуврал 2016 онд крипто валютын талаар анхлан зарлаж байсан бол өдгөө 2021 онд хэрхэн дэлхий ертөнцийг өөрчилж байгааг бид бэлхнээ харж байгаа. Тиймээс заавал үзэх ёстой цуврал байгаа биз.

  1. “TVF Pitchers”

2015 онд олны хүртээл бол уг цуврал Энэтхэгийн стартапын ертөнцийн нүүр хуудас болжээ.  Энэ бүтээл нь зөвхөн стартапаа амжилтад хүргэх тухай бус хүмүүсийн хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг тусгасан байна.  Технологийн салбарт хүч сорьж буй залуусын өмнө тулгарч буй саад бэрхшээлүүд, уналт босолт, үзэн ядалт урвалт гээд бүгдийг үнэнээр нь өгүүлдэг. Тийм ч учраас тус цуврал танд сургамж болно.

Хамгийн түрүүнд “баг” гэдэг сайн санаа, их хэмжээний хөрөнгө оруулалтаас ч илүү чухал гэдгийг ухаарах болно.

  1. “Billions”

Энтрепренерүүдээ! Тэрбумтан болохыг хүсэж байгаа бол “Billions” цувралыг л үзэх хэрэгтэй.  Энэхүү олон ангитад хөрөнгийн зах зээл, арилжаа, хөрөнгө оруулалт, сангууд гээд санхүүгийн зах зээл болон түүний оролцогчдын тухай илэн далангүй өгүүлнэ.

Үзэж дууссаны дараа та тэрбумтан болохын тулд ихээхэн золиос шаардлагатай гэдгийг, санхүүгийн зах зээлийг хамгийн баян оролцогчид болон улс төрийн нөлөөлөл хэрхэн удирддаг болохыг ойлгож авна.

# Startup
Стартапын бүтэлгүйтлийн 7 шалтгаанХатуу боловч чухам үнэнийг өгүүлэхэд “Цахиурын хөндий”-д үүсэн байгуулагдсан 10 стартапын 9 нь бүтэлгүйтэж уналтад ордог байна.  Шалтгааныг нь тодруулахаар ажилласан судлаачдын багийнхан дампуурлын шалтгаан нь хэзээ ч ганцхан асуудлаас үүдэн гардаггүй, хэд хэд хүчин зүйлс хавсран нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ингээд топ шалтгаануудыг олж илрүүлцгээе. Зах зээлийн эрэлт байхгүй Стартапуудын бүтэлгүйтлийн шалтгааны 40 хувь нь […]
Бид утга учиртай, урт удаан бизнесийн харилцааг эрхэмлэдэгM-Stars Hub нь MCS Ventures байгууллагын дэмжлэгтэй, GAN нийгэмлэгийн албан ёсны гишүүн юм. Тиймээс таныг дотоодын болон дэлхийн шилдэг бизнесүүд болон стартапуудтай хамтран ажиллах замыг тань бид товчилно.
MStars Hub-ийн анхны төгсөгчдийн нэг “АРТУМ” хөрөнгө оруулалт авлааMStars Hub-ийн анхны төгсөгчдийн нэг, барилгын салбарын хүний нөөц, захиалагч нарыг холбосон  “Артум” стартап нь  мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Аствишн”  компаниас хөрөнгө оруулалт авлаа. Тус хөрөнгө оруулалтыг авснаар “Артум”-ын систем хөгжүүлэлт дараагийн шатандаа гарч, дагаад Монголын барилгын салбар дахь дижитал шилжилт эрчимжин, хэрэглэгчдэд тулгамддаг олон асуудал шийдэгдэх боломжтой юм. “Артум” компанийн үүсгэн байгуулагч Д.Санжсүрэн: […]