“MStars Hub”-д сонгогдсон стартапууд олон улсын “GAN”-ийн сүлжээнд нэгдэнэ

Монголын стартапуудын амжилтанд хүрэх замыг товчлох зорилготойгоор байгуулагдсан “MStars Hub” нь олон улсын  “GAN” нэгдлийн албан ёсны гишүүн юм. Ингэснээр “MStars Hub” нь сонгогдсон стартапуудыг хурдасгуур хөтөлбөртөө хамруулан, дотоодын болон гадаадын 7000 гаруй шилдэг менторуудын тусламжтайгаар бизнесийг нь чиглүүлж, үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгцээтэй хөнгөлөлт, үйлчилгээний эрхүүдийг олгох юм. Үүгээр зогсохгүй стартапуудаа дэлхийн 120 хотод түр оффисоор хангах боломжтой боллоо.

Өнөөдрийн уулзалтаар “GAN” нэгдлийн зүгээс Монголын стартапууд олон улсын сүлжээнд нэвтэрч, бизнесийнхээ өсөлтөд шаардлагатай хөнгөлөлт, эрхүүдийг авах болсонд таатай байна гэдгээ илэрхийллээ.

Мөн нэмээд “MStars Hub”-ийн зүгээс М-Си-Эс групп болон бусад түнш байгууллагуудын үйлчилгээний эрх, хөнгөлөлтүүдийг сонгогдсон стартап бүртээ олгох болно.

 

Олон улсын стартапын хурдасгуур хөтөлбөр Монголд

Стартапууд бизнесээ гаражнаас эхлүүлж, тэрбумын үнэлгээтэй болсон сэтгэл хөдлөм түүхийг бид олонтаа сонсдог.  Гэвч үнэндээ тэдний  90 хувь нь бүтэлгүйтдэг гэх дүгнэлтийг Харвардын Бизнесийн сургуулиас гаргажээ. Шалтгаан нь бизнес загвараа олоогүй байх, хөрөнгө мөнгө дутагдах, бүтээгдэхүүний хөгжүүлэлт муутай зэргээс болдог. Харин аз болоход дээрх асуудлуудыг туулж биш, тойрч гарахад туслах зорилгоор стартапын хурдасгуур хөтөлбөрүүд бий болсон. Тэгвэл манайд хурдасгуур хөтөлбөр байдаг уу?

Монголынхоо стартапуудыг дэмжих зорилгоор М-Си-Эс Венчерс компани “MStars Hub” хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, анхны бүртгэлээ эхлүүлжээ. Олон улсын GAN нэгдлийн албан ёсны гишүүн “MStars Hub” хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс Групп болон GAN нэгдэл, бусад түнш байгууллагын туршлагаас суралцаж, сүлжээгээр нь дамжуулан зах зээлд нэвтрэх боломж нээгдэх юм. Тус хөтөлбөрийн давуу талуудыг дурдвал,

  • Мастеркласс: Бизнесийн загвараа зөв тодорхойлж, ур чадвараа нэмэгдүүлэх хичээлүүд
  • Сүлжээ: Ментор, хөрөнгө оруулагчид болон түнш компаниудтай холбогдох боломж
  • Хөрөнгө оруулалт: Тэтгэлэг/грант олгох ба дараагийн шатны хөрөнгө оруулалт авах гарцууд
  • Оффис: Мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуус, түйвээгч стартапуудтай мөр зэрэгцэн ажиллах тохилог оффис

Танай стартап дараагийн түвшинд гарах цаг нь болсон эсвэл та стартап бизнесээ эхлүүлэхээр зэхэж байгаа бол яг одоо  https://mstars.mn/apply/ дарж бүртгүүлээрэй.

 

Стартапын бүтэлгүйтлийн 7 шалтгаан

Хатуу боловч чухам үнэнийг өгүүлэхэд “Цахиурын хөндий”-д үүсэн байгуулагдсан 10 стартапын 9 нь бүтэлгүйтэж уналтад ордог байна.  Шалтгааныг нь тодруулахаар ажилласан судлаачдын багийнхан дампуурлын шалтгаан нь хэзээ ч ганцхан асуудлаас үүдэн гардаггүй, хэд хэд хүчин зүйлс хавсран нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ингээд топ шалтгаануудыг олж илрүүлцгээе.

  1. Зах зээлийн эрэлт байхгүй

Стартапуудын бүтэлгүйтлийн шалтгааны 40 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлийн эрэлт байхгүйгээс болдог байна. Стартапууд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхээс илүүтэй сонирхолтой, шинэ асуудлыг шийдвэрлэх гэх нь анхнаасаа буруугаар эргэдэг.

  1. Бизнесийн загвар байхгүй

“Стартап гэж бизнесийн загвараа эрж, хайж байгаа байгууллагыг хэлнэ” гэсэн тодорхойлолт хүртэл бий. Тиймээс ганц гайхалтай санаатай байх нь хангалтгүй. Олон стартапууд санаа эсвэл бүтээгдэхүүнээ санал болгодог ч түүнийг дэмжих бизнесийн загваргүй байдаг.  “Lean Canvas”  хэмээх бизнес загварчлалыг ашиглан асуудлаа шийдэхийг санал болгож байна.

  1. Мөнгө дууссан

Ямар ч компани үйл ажиллагаа явуулж, оршин тогтноход мөнгө шаардлагатай. Ихэнх стартапууд эхний үе шатанд ашиг олох магадлал багатай бөгөөд өөрсдийнх оруулсан хөрөнгө оруулалт удалгүй дуусчихдаг. Компани ашиг олж эхэлтэл, үүсгэн байгуулагчид зайлшгүй зүйлд мөнгөө зарцуулж, бусдыг нь хэмнэх хэрэгтэй. Мөн таны стартап өсөлт хийхэд хэрэгтэй дараагийн шатны хөрөнгө оруулалтад яг одооноос бэлтгэж эхлэх нь зүйтэй.

  1. Багаа зөв бүрдүүлээгүй

Ялгаатай ур чадвар, авьяастай хүмүүсээр багаа бүрдүүлэх нь хамгийн чухал нөөц юм. Гэтэл үүсгэн байгуулагчид бүхнийг дангаараа хийх гэж зүтгэх, компанидаа шаардлагатай мэргэжилтнүүдийг цалинжуулж ажиллуулахаас татгалзах нь бүтэлгүйтлийн бас нэг шалтгаан болдог.

  1. Өрсөлдөөнийг үл тоох

Стартапууд өөрсдийгөө анхдаг гэдэгт бардан өрсөлдөөнийг анхаарч үзэхгүй байх нь тэднийг өрсөлдөөний стратегидаа хайхрамжгүй хандах, араасаа олон өрсөлдөгчийг дагуулж, ялгарч чадахаа болиход хүргэсэн байна. Өрсөлдөөнд хэт автах нь тийм ч зөв биш боловч тэднийг үл тоомсорлох нь бүтэлгүйтлийн 19 хувиар нэмэгдүүлж байсан юм.